ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАЛБАЙН УСЖУУЛАЛТЫН СИСТЕМ


Хуваалцах


 

Дуслын системээр услах нь усанд хэмнэлттэй, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, яг шаардлагатай цэгээ олж усладаг, үр дүнтэй систем юм. Дуслын системийг ашиглан бордоо шахах боломжтой. Дуслын усалгааны систем нь Усны эх үүсвэр-Нөөцийн сав-Шүүлтүүр-Насос-Агаар гаргагч-Гол хоолой-Дуслын хоолой гэсэн дарааллаар холбогдоно. Бороожуулах усалгааны системүүд нь усыг хөрсөнд жигд тарааж бороожуулсанаар ургамлын ургах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Хэдий усны хэрэглээ их боловч агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ургамлыг идэгч шавьжтай тэмцэхэд бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид таны хөрсний бүтэц, тэгш налуу зэргийг хэмжилт хийх замаар тодорхойлж аль бороожуулах систем тохирохыг сонгох цаашлаад тухайн бороожуулах системд ямар бороожуулагч толгой таарч ажиллах талаар зөвлөх болно.  Та манай компанид хандсанаар 1га талбайн  усалгааг 1,500,000 - 3,000,000 төгрөгний хооронд шийдүүлэх боломжтой. Танай талбайн план зураг дээр ажиллаж усны эх үүсвэрээс талбай хүртэлх зай, усалгаа хийх талбайн урт өргөн, усалгааны гол болон салбар хоолойны ханын зузаан, ус нэвтрүүлэх хурдны сонголт сонголт зэргээс хамаарч усалгааны шийдэл болон нарийвчилсан үнийн саналыг гаргаж өгөх болно.

1.Дуслын усалгааны системийг 100м х 100м буюу ,1га талбайд 1,5-3 сая төгрөгийн хооронд шийдэх боломжтой.

 

undefined

Төмсийг дуслын системээр услаж байгаа нь

undefined

Том хэмжээний талбайд дуслын систем суурилуулах хувилбар схем

 

2. Намираа усалгааны системийг 100м х 100м буюу ,1га талбайд 1,500,000-2,000,000 төгрөгний хооронд шийдэх боломжтой.

 

undefined

Намираа хоолой ашиглаж услаж байгаа байдал

3.Зөөлөн бороожуулах системийг  100м х 100м буюу 1га талбайд 1,500,000-4,400,000 төгрөгийн хооронд шийдэх боломжтой.

undefined

4. Усан бууны системийг 100м х 100м буюу 1га талбайд 2,000,000-3,000,000 төгрөгийн хооронд шийдэх боломжтой.

 

undefined

Усан буугаар усалгаа хийж байгаа нь

undefined

HT Bauer буюу зөөврийн бороожуулагч ашиглан төмс услаж байгаа нь.

 


Bидео мэдээлэл

Nz 1
Nz 1
netafim usal mn video 1
netafim usal mn video 1



Бидэнтэй нэгдэх


Салбарын байгууллагууд

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол